ҮРГЭЛЖ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА - ӨНДӨР ЧАНАРТАЙ АНХДАГЧ ДАТА 

ГЕОФИЗИКИЙН  СУДАЛГАА


Геофизикийн шижлэх ухаан нь дэлхийн бүтэц, байгалийн эрчим хүчний нөөцийн хайгуул, байгалийн аюулын үнэлгээ, хүрээлэн буй орчны хяналт,  дэд бүтцийн төлөвлөлт, археологийн судалгаа, материалын үл эвдэх сорил гэх мэт маш өргөн цар хүрээг хамардаг.

Манай компани дараах салбаруудад геофизикийн судалгааны шиидлүүдийг санал болгож байна.

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЭРЭЛ, ХАЙГУУЛ
  • Нүүрсустөрөгчийн эрэл, хайгуул:  Сейсмийн болон хүндийн хүчний судалгаа нь газрын тос, байгалийн хий, нүүрс, нүүрсний давхаргын метан хийг үүсгэгч, агуулагч геологийн структурыг тодорхойлох үндсэн аргачлалууд юм .
  • Ашигт малтмалын эрэл, хайгуул:  Геофизикийн судалгаа нь ашигт малтмалын ордууд, тэр дундаа металл ба металл бус ордуудыг илрүүлж, зураглахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Газрын гүний усны эрэл, хайгуул: Цахилгаан болон цахилгаансоронзон судалгаа нь ундны болон үйлдвэрлэлийн  зориулалттай  гүний усны нөөцийг тодорхойлох гол аргачлал юм.
  • Газрын гүний дулааны нөөц: Магнетотеллурын судалгаа нь газрын гүний дулааны үүсвэрийг тодорхойлох гол аргчлал.
ДЭД БҮТЭЦ, ИНЖЕНЕРЧЛЭЛ
  • Барилга байгууламжийн ул хөрсний судалгаа:  Геофизик нь барилга, зам, гүүр,  туннель болон бусад дэд бүтцийн төслүүдийн талбайн ул хөрс, суурийн шинж чанарыг тодорхойлоход.
  • Уул уурхайн геотехникийн судалгаа: Цахилгаан блон сейсмийн судалгааны аргачлалуудыг уурхайн карьер болон овоолгын налуугийн тогтвортой байдлыг үнэлэх, хаягдлын далангийн байгууламжуудын тогтвортой байдал, усны шүүрэл, шилжилт тодорхойлоход өргөн хэрэглэдэг.
  • Археологийн судалгаа: Геофизикийн цахилгаан, соронзон, радарын судалгаа нь хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр булагдсан археологийн эд зүйлсийн байрлалыг тогтоох.
Хайх